Та бүхэндээ саяхан гарсан Assassins Creed Brotherhood энэхүү тоглоомыг та бүхэндээ хүргэж байна . Тоглоомын ихэнх үйл явдал Италийн Ромд, тэр дундаа Ватиканд өрнөнө . Мөн тоглоомд эртний 2 дайсан болох Assassin-ууд бас Templar-уудын дайн өрнөх болно . Энэхүү тоглоомд Assassin-ууд бурханаас заяасан нэгэн хүчийг хамгаалах ба харин Templar-ууд түүнийг булаахыг оролдох ба түүнийг гартаа оруулахын тулд бүхий л муу муухай аргыг хэрэглэх болно . Мэдээж хэрэг хамгийн сүүлийн анги болохоор шинэ хөдөлгөөн шинэ дүрслэлүүд багтсан байгаа . Мөн Assassins Creed Brotherhood тоглоомд маань шинэ боломж гарсан ба та өөрийн сургасан эсвэл та өөрийн ахан дүүсийнхээ хэн нэгэнийг өөрийн бие хамгаалагчаа болгох шинэхэн зүйлийг оруулж өгсөнөөрөө тоглоом маань илүү сонирхолтой болгож өгсөн байна лээ .