Free web hostinguCoz
Main » 2011 » March » 25 » Аалзнаас болж мазда компани хохиров
1:00 PM
Аалзнаас болж мазда компани хохиров

Нэгэн төрлийн Японы автомашин үйлдвэрлэгч Mazda компани дэлхий даяар худалдаалагдсан жаран мянга гаруй машинаа үйлдвэртээ буцаан авчирахаар болжээ. Энэ нь машин үйлдвэрлэлд алдаа гарсан ч юмуу эсвэл чанаргүй эд ангиас болсон хэрэг биш харин нэгэн төрлийн аалз уг машинд дурлах болсноос үүдэлтэй гэнэ.

Учир нь седан загварын "Maзда 6" машины шатахуун дамжуулах системд нэгэн төрлийн аалз (Cheiracanthium punctorium) үүрлэх болжээ. Олон хөлт амьтан маань шатахууны савны агаар шүүгч нүүрсэн шүүлтүүр байдаг агаар дамжуулагчын ууршуулах тасалгаанд үүрлэдэг байна. Аалзны тор агаар дамжуулагчийн нэвтрүүлэх чадлыг багасгаснаар шатахууны саванд сөрөг даралт үүсч шатахуун шаталтын тасалгаанд хүрч чадахгүйд хүрдэг ажээ.
Үүнээс гадна аалзны үйл хөдлөл нь шатахууны саванд завсар үүсгэн улмаар гал гарах нөхцөл байдлыг бий болгох аюултай. 2009-2010 онд үйлдвэрлэгдсэн дор хаяж хорь орчим "Мазда 6" машины хөдөлгүүрээс аалзны тор илэрсэн гэж Mazda дилерээс мэдээлсэн байна.
Зөвхөн дөрвөн цилиндр бүхий хөдөлгүүрт л эдгээр аалз байрлаад харин зургаан цилиндртэй хөдөлгүүрт ерөөсөө ороогүй байгаа нь инженерүүдийн гайхшийг барж буй ажээ. Нийтдээ 65 мянга орчим машиныг буцаан татах ажээ. Үүнээс 52 мянга нь АНУ-д бусад 15 мянга нь Канад, Мексик, Пуэрто-Рикод байгаа гэнэ.
Машины шатахууны системийг шалгаж шаардлагатай бол аалзыг гаргаж авах болно. Үүнийхээ дараа тусгайлсан пүрш суулган Cheiracanthium punctorium аалз хөдөлгүүрт ахин орохооргүй болгох юм. Энэхүү төрлийн аалз нь дэлхийн хаа сайгүй л амьдардаг ба хортой тул түүнд хазуулбал арьс тэр хэсэгтээ үхэждэг байна. 
Category: Мэдээ мэдээлэл | Views: 445 | Added by: Admin_Gz | Rating: 0.0/0
Total comments: 1

2011-04-10
Бичсэн: GGG | IP:58.18.168.19
1

Ymar sonin unGuur text ee oruulsan ym be? arai uur unGuur oruulbal zuGeer l ym. Sonirholtoi medee bna. Bayrlalaa
 
Only registered users can add comments.
[ Registration | Login ]