Free web hostinguCoz
Main » 2011 » February » 17 » Агиймаа - Өршөө [mp3 | клип]
12:33 PM
Агиймаа - Өршөө [mp3 | клип]

Нээлтээ хийгээд удаагүй байгаа "Маск" продакшны "Хайр харуусал" киноны нэгэн дууг нь дуучин Э.Агиймаа амилуулжээ. "Өршөө" нэртэй энэхүү дууны клип тун удахгүй мэндлэх бөгөөд яг одоогоор дуу нь цацагдаж эхлээд байна. Ингээд дуучин бүсгүйн шинэ уран бүтээл хэрхэн болсоныг хүлээн авна уу.

[ mp3 татах ]

Дууны үг:

"Өршөө"

Хайр харуусал киноны дуу

Нисэн одсон хайр эргээд ирээгүй ч 

Нууцхан бодож хүлээсээр

Нуугдаж уйлсан нүд

Нулимсаа үзүүлээгүй ч нойтон дэр эгшээгүй

 

Гуниг шингэсэн дуу үргэлж дуулаагүй ч

Гутрал зовлонг тойрсонгүй

Хүсээгүй хийсэн бүхнийхээ төлөө

Хэний ч өмнө буруугүй

 

Дундуур амьдралын үнэнд цөхрөөд

Дүүрэн гунигтай эргээд одоход чинь

Хайраа гуйгаагүй үлдсэндээ л би буруутай

Хайрт минь өршөө

 

Цөхөртөл хүлээсэн сэтгэл сэмэрлээ ч

Хайрандаа би гомдохгүй

Хамгийн сүүлчийн мөч хүртэл хүлээв ч

Хайр минь чи ирээгүй

 

Дундуур амьдралын үнэнд цөхрөөд

Дүүрэн гунигтай эргээд одоход чинь

Хайраа гуйгаагүй үлдсэндээ л би буруутай

Хайрт минь өршөө

 

Дутуу амьдралын дундыг дүүргэх гэж

Дуусаагүй үлгэрийг жаргаах гэж

Хайр хайраа орхихгүй

Хайрын жимээр эргээгүй

 

Дундуур амьдралын үнэнд цөхрөөд

Дүүрэн гунигтай эргээд одоход чинь

Хайраа гуйгаагүй үлдсэндээ л би буруутай

Хайрт минь өршөө

 

Хайраа гуйгаагүй ч үлдсэндээ л би буруутай

Хайрт минь өршөө



Клип шууд үзэх:
Category: Дуу хөгжим | Views: 730 | Added by: Apache | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]