
Хоёр америк эр Ариун Жон гэдэг гол дээр загасчлахаар очоод загас барингаа завь дээрээ хонож байжээ. Шөнө тэр хоёр уснаас тэр хоёрыг ажиглаж байгаа матрын хоёр нүдийг харцгаажээ. Тэгээд сандарсан хоёр шууд жад шидэгчээр уг матар руу харвасан байна.
Жаданд оногдсон матар тэр хоёрын завийг нь чирээд цааш зугтжээ. Уг матар 30-аад минут завийг нь чирэх хугацаанд нь мань хоёр эр дахин хоёр удаа жад шидэж, хоёр нүднийх нь хооронд гар буугаар олон удаа буудаж байж алж чаджээ. Тэгээд агнасан матраа эрэг дээр гаргаад хэмжихэд 400 кг жинтэй, 5 метр гаруй урт аварга матар байжээ.

