Free web hostinguCoz
Main » 2011 » March » 28 » Аварга машинууд
12:40 PM
Аварга машинууд

Хүүхэд томрохын хэрээр тоглоом нь томордог гэдгийг Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби дахь автомашины музей харуулдаг. Хамад Бин Хамдан Аль Нахьяан шейхийн хувийн гарааш ч гэж хэлж болно. Эмиратыг захирч буй гэр бүлээс гаралтай шейх бусдынхаа л адил үнэтэй, хүчирхэг машинд дурладаг ба гэхдээ арай л том машины хоббитой. Уг музейд элдэв төрлийн машин байхын дотор Smart (жижиг машин бол арабуудын хувьд этгээд сонин машин!) хүртэл байгаа.


1950 оны 4:1 харьцаатайгаар угсрагдсан Dodge Power 50 тонн жинтэй, 300 морины хүчтэй мотортой, дугуй нь гэхэд л 3 м өндөр, цонхны шил арчигчийг нь усан онгоцноос зээлджээ.


Ердийн Пикапууд доогуур нь чөлөөтэй явж өнгөрнө. 


Аварга жийп: Энэхүү Willys жийп 13 м урт. Үзүүлэн төдий биш үүгээр давхиж болно. Гэхдээ тэр хагадаж буй хүн шиг том жолоогоор бус харин радиаторын өмнөх торны ард бүх удирдлага нь байгаа.


Хөдөлгөөнт сууц: Энэ бөмбөрцгийг чирж явж болохоос гадна дотроо бол тансаг хауст байх бүх л зүйлээр тоноглогдсон. Шейх ганцаараа аялалд явдаггүй тул 20 м урт, 12м өндөр өөр нэг машины (хамгийн том хөдөлгөөнт сууц гэж Гиннесийн номонд орсон) хамт үүнийг аялалд авч явдаг.


Өргөгддөг хаалга: Хамад Бин Хамдан Аль Нахьяан шейх этгээд зүйлд дуртай ба ердийн машиныг өөрчлөн тоноглох хоббитой. Энэ Mercedes CL машины хаалгыг ингэж өөрчлүүлжээ.


Солонгон Fiat: Нэгэнт будвал солонгоруулах л хэрэгтэй. Ийм солонгорсон өнгөтэй машинаас болоод Хамад Бин Хамдан Аль Нахьяан шейх "Солонгон шейх” хочтой болсон.


Люкс ангиллын лимузинууд: Mercedes S ангиллын 7 машиныг солонгын долоон өнгөөр лакдуулж, бүрэн тоноглуулсан. Долоо хоног бүрийн нэг өдөр тухайлбал шар өнгийн машинаа унахад түүний доторх тоноглолууд ч бас шар. Арын ачааны хэсэгт байгаа хөргөгч, М-16 автомат буу хүртэл шүү.


Зогсож амрах талбай: Цөлийн дундуур өнгөрөх Highway E11 засмалаар явж байтал энэхүү аварга том Land Rover тааралдана. Энэхүү кафед тухлаад гарсны дараа хэдхэн км яваад л Хамад Бин Хамдан Аль Нахьяан шейхийн автомашины музейд давхиад хүрнэ.


Эрлийзжсэн S-ангилал: S ангиллын машиныг өөрчлөн 1930-аад онд ихэд дэлгэрч байсан кабрио хэлбэрт оруулсан өөрөөр хэлбэл Cabrio-Limousine . Дээврээ онгойлгоод л салхи татуулан давхина.


Алмаазан суудал: Сарнаа явагч ч юм шиг хүүхдийн тоглоом ч юм шиг харагдах энэхүү машины суудал алмаазан шигтгээтэй.


Алтан тор: Өөрчлөн янзалсан энэ SL ангиллын машин солонгон өнгөтэй төдийгүй радиаторын өмнөх тор нь алтаар хийгдсэн. 


Том хөлт: Гол нь том байх үгүй ядаж дугуй нь ч болсон. Абу Даби дахь автомашины музей нь этгээд сонин машинуудын цуглуулгатай. 

Category: Мэдээ мэдээлэл | Views: 645 | Added by: Gazer | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]