Free web hostinguCoz
Main » 2011 » March » 28 » Бага насны охин сонирхогч тэрбумтан
2:17 PM
Бага насны охин сонирхогч тэрбумтан

Насанд хүрээгүй хүүхэдтэй олон жил эр эмийн холбоотой байсан хэргээр тэрбумтан эр буруутгагдаад байна. Тэрбумтан эрийн гэр бүл таван үеэрээ SC Johnson компанийг удирдаж ирсэн бөгөөд 15 настай охинтой хэдэн жил сексийн харилцаатай байсан хэргээр Пүрэв гарагт шүүхэд дуудагдсан байв. Самуэл Куртис Жонсон III нь хүүхдийг удаа дараа бэлгийн ажилд уруу татсан хэргээр 40 жил хоригдох мөн 100,000 долларын торгууль төлж магадгүй болоод байгаа.

 
55 настай Жонсон бол SC Johnson компанийн охин компани болох угаалгын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Diversey Inc. компанийн захирал байсан юм. Жонсон нь Diversey компанийн захирлуудын зөвлөлөөс 2-р сард гарсан ба хувийн шалтгаанаар чөлөө авсан байгаа гэж компанийн зүгээс мэдэгджээ. Одоо түүний оронд эгч Хелен Жонсон-Лейполд ажиллаж буй ажээ. Хэрэгтэн эр охинтой 15-20 удаа гэмт үйлдэл хийсэн гэж буруутгагдаж байгаа юм байна.
 

Охин 6-7-р ангид сурч байхдаа түүнтэй харьцаж эхэлсэн ба хамгийн сүүлд 2010 оны 11-р сард учирсан гэж ярьжээ. Зүй зохисгүй үйлдлийн талаар охин анх ээждээ хэлсэн ба эхийг нь очиж уулзахад нь тэрбумтан эр түмэн буруугаа хүлээн уучлал гүйжээ. Гадуур байцаагдах барьцаа нь 500,000 доллар бололтой. Forbes сэтгүүлийн тооцоолсноор дөрвөн хүүхдийн эцэг, гэр бүлтэй уг эр 2 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд энэ нь түүнийг дэлхийн баячуудын 595-т бичигдэх болгож буй юм.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 496 | Added by: Admin_Gz | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]