|
|
Free web hosting — uCoz
|
Main » 2011 » April » 15 » БНХАУ-ын долларын саятнуудын тоо
11:21 PM БНХАУ-ын долларын саятнуудын тоо |

БНХАУ-ын долларын саятнуудын тоо 960
мянгаас давж, нэг саяд дөхжээ. Хятадын хэвлэлээс иш татан Hurun
Research Institute байгууллагын гаргасан илтгэлд 1,3 тэрбум хүнтэй
Хятадын 1400 хүн бүрийн нэг нь долларын саятан гэжээ.
Хөрөнгө нь 10 сая юань буюу 1,5 сая ам.доллар хүрсэн хүний тоо 960
мянга болсон нь жилийн өмнөх үзүүлэлтээс 9,7 хувиар нэмэгдсэн байна.
Хамгаас олон буюу 1,5 сая доллараас илүү хөрөнгөтэй 170 мянган хүн
Бээжин хотноо амьдарч байна. Дараалаад Гуанжоу, Шанхайд хамгийн олон
баячууд амьдарч байгаа гэнэ. Хятадын саятнуудын дундаж нас 39 бөгөөд
тэдний 30 хувь нь эмэгтэйчүүд ажээ.
Hurun илтгэлдээ зарлагдаагүй баячууд их байгааг тэмдэглэв. Хөрөнгө нь
10 тэрбум юаниас давсан 97 хүн л Хятадад байгаа нь ил тод болсон гэдэг.
Гэтэл наад зах нь зуугаад хүн тийм их хөрөнгөтэй гэнэ.
Сэтгэгдэлээ үлдээгээрэй
|
Category: Мэдээ мэдээлэл |
Views: 599 |
Added by: Admin_Gz
| Rating: 5.0/1 |
|
|