Free web hostinguCoz
Main » 2011 » January » 23 » Цагаан сарын Мэндчилгээнүүд
7:07 PM
Цагаан сарын Мэндчилгээнүүд

За Тэгээд Yahoo-гаараа Spam-даад байж дээ...

 Хатуу өвөл харьж, урин хавар айсуй

Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй

Буурал жил улирч, буянт жил морилох нь

Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь,

Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож,

Дүүрэн жаргалтай түвшин амгалан

Таваг овоолон идээтэй, цараа бүрхсэн ууцтай

Жигнүүр дүүрэн буузтай,

Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!!!

 

Буян номын гэгээ тооноор чинь цацарч

Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж

Буурал өвгөд халуун ам бүлээрээ цуглан

Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй!

Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр

Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр

Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр

Шинэ нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй! И

рэх жилдээ эрч хүч, урам зоригоор дүүрэн уулзацгаая, сайхан баярлаарай !!!

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,

Уудам хєх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,

Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж,

Ургаж байгаа сар шинэдээ сайхан шинэлээрэй !!!

Даага далантай
Бяруу булчинтай
Тором бөхтэй
Төлөг сүүлтэй
Тарган тавтай
Сайхан шинэлж байна уу  !!!

Буурал жил морилж
Буянтай жил ирж
Өвгөн жил морилж
Өлзийтэй жил ирж
Баясгалантай шинэлсний
Бэлгийг айлтгая!!

Буян хишиг нь хурж
Будаа цагаа нь элбэг
Өлзий хутаг оршихийн
Өлзийтэй сайхан ерөөлийг
Өөд өөд нь
Өргөн дэвшүүлье
!!!


Золгох, хөөрөг солилцохдоо хэлдэг үгс:

Даага далантай
Бяруу булчинтай
Хурган хонь хуруу өөхтэй
Төлгөн хонь төө өөхтэй
Онд мэнд тарган тавтай оров уу?

Айл их хэсч
Алт мөнгө их цуглуулж байна уу?

Хөгжилтэй мэндчилгээний үг:
Алсалж буй cow жилээ
Амжилт бvтээлээр vдэж
Ирж буй tiger оноо
Инээд хєєрєєр угтаж
Сvрэг мал чинь super тарган
Сvv идээ чинь fresh сайхан,
Даага давхар далавчтай,
Бяруу бакь булчинтай
Тєрлєєрєє тvвшин nice
Бултаараа буянтай happy
Айл хотлоороо нуль party
Алт мєнгє авдраар full
Хямралыг chance болгож
Эвдрэлийг эвлэрэл болгож
Everyday энх тунх
Anytime эрvvл саруул
Ондоо ок
Сардаа сак
Ноён нуруу тэгш
Cар шинэдээ сайхан шинэлээрэй!!!



Category: Мэдээ мэдээлэл | Views: 1848 | Added by: Baysgalan_96 | Rating: 5.0/2
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]