"Харуй бүрий” киноны шинэ анги
болох "Үүр цайх” киноны зураг авалтыг Канадад хийж байсан ч цунамигийн сэрэмжлүүлэгийн улмаас зураг авалтыг нь зогсоожээ.
Киноны уран бүтээлчид, найруулагч, жүжигчид болох Кристен Стеварт, Тэйлор Лотерийг зураг авалтын газраас хүчээр авч явжээ.
Гуравдугаар сарын 12-нд Японд болсон газар хөдлөлтөөс үүдэлтэй
цунамигийн сэрэмжлүүлэг Ванкувер арлын наран шарлагын газар болж байсан
зураг авалтыг ийнхүү хойшлуулсан байна.
Киноны уран бүтээлчид байрласан баазаасаа нүүсэн бөгөөд бүгдээрээ
аюулгүй байдалд байгаа гэж Twilight Sage-ийн Facebook сайтад мэдээлжээ.