Free web hostinguCoz
Main » 2011 » March » 19 » Дэлхийн хамгийн үнэтэй нохой Түвд Мастиф
7:54 PM
Дэлхийн хамгийн үнэтэй нохой Түвд Мастиф

Та эр хүний хамгийн сайн найз болох нохойны төлөө 1.6 сая доллар төлөх үү ? Энэхүү улбар шар өнгөтэй түвд мастифыг( нэр нь big splash) хятад улсын иргэн $1.6 сая ам.доллараар  худалдаж авчээ. Аварга том биетэй, догшин ширүүн энэ амьтан бол дэлхийн хамгийн эртний удам угсаатай амьтдын нэг бөгөөд Домогт Чингис хаан Будда хүртэл тэжээж байсан гэж үздэг байна. Түүний эзэн  Lu Liang хэлж буйгаар  11 сартай энэ нохой аль хэдийн 91 орчим см өндөртэй, 81 орчим кг жинтэй. Ноён Lu Хятдын зүүн эргийн Qingdao хотын ойролцоо Лаошан дахь цэцэрлэгт Түвд  мастиффыг тэжээж байгаа бөгөөд тэр бол төгс төрөл зүйл гэжээ. Тэр маш сайн гентэй ба маш удам сайтай нохой юм. Би анх 10 жилийн өмнө ийм төрлийн бизнест ороход ийм их хэмжээний  үнэ өртөгтэй тулгарна гэж бодож байсангүй гэжээ. Энэ худалдаа бол нууц худалдаа байсан байна, гэвч хойд хятдын нүүрсний толгой баян 10 сая юан буюу 945.000 еврогоор авсан нь илчлэгджээ. Эргэж 2009 онд очвол, Хятдын саятан Ms. Wang   Yangtze River Number Two гэж нэрлэгдсэн Түвд мастиффийг 582.000 ам.доллараар авч байжээ. Энэ азтай нохой 30 хар лимузингийн цуваа дагуулан гэртээ очжээ.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 377 | Added by: Gazer | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]