Free web hostinguCoz
Main » 2011 » April » 15 » Дэлхийн хамгийн сайхан бүсгүйгээр ...
11:17 PM
Дэлхийн хамгийн сайхан бүсгүйгээр ...

Америкийн «People» сэтгүүлээс гаргасан манай гарагийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн жагсаалтыг дуучин, жүжигчин Женнифер Лопес тэргүүлжээ.
Өдгөө 41 настай уран бүтээлч бүсгүйн зураг тус сэтгүүлийн сайхан хүмүүст зориулсан тусгай дугаарын эхний нүүрэнд гарсан байна.
Лопес «People» сэтгүүлийн жагсаалтыг тэргүүлсэндээ сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн бөгөөд «гадаад төрхөндөө анхаарах нь түүний хамгийн хэцүү асуудлуудын нэг байсан» гэжээ.
Дуучин бүсгүй нэг бус удаа уг жагсаалтад багтаж байсан ч энэ жил анх удаагаа жагсаалтыг тэргүүлсэн байна. Өнгөрсөн онд жүжигчин Жулия Робертс манай гарагийн хамгийн сайхан бүсгүйгээр тодорч байсан билээ.
Энэ оны жагсаалтад Женнифер Лопесоос гадна Рис Уизерспун, Жессика Симпсон, Мэнди Мур, Зак Эфрон, Кэти Холмс, Сандра Баллок, Райан Рейнолдс нар багтсан байна.

 Сэтгэгдэлээ үлдээгээрэй
Category: Мэдээ мэдээлэл | Views: 643 | Added by: Admin_Gz | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]