
Хүүхнүүдийн зүгээс
эрчүүдэд тавидаг, магадгүй зарим эрчүүдэд хариулахад төвөгтэй байдаг,
заримд нь бүр нэн төвөгтэй байдаг таван асуултад хэрхэн зөв хариулах
талаар орууллаа. Мөн хэлж болохгүй, хэлбэл хэрүүл, цаашлаад юу ч болж
мэдэх тохиромжгүй хариултуудыг бас доор нь жагсаалаа. За тэгээд мэдээд
авчихсан байхад илүүдэхгүй биз ээ.
Асуулт 1: Чи одоо юу бодож байна?
Зөв хариулт: "өө, би бүр гөлөрчихөж, би зүгээр л чамайгаа ямар
гайхалтай, ухаалаг, үзэсгэлэнтэй тухай, чамтай учирсан би ямар азтай
залуу вэ л гэж бодож суулаа”
Тохиромжгүй хариултууд:
-Хөлбөмбөг
-Шар айраг
-Чиний таргалж байгаа тухай
-Хэрвээ би үхвэл даатгалын мөнгөө хэрхэх тухай
-Өдөр гудамжинд таарсан эмэгтэй түүнээс хөөрхөн тухай
Асуулт 2: Чи надад хайртай юу?
Зөв хариулт: "Тийм”, хэрвээ илүү дэлгэрэнгүй хариулт шаардвал "Тэгэлгүй яахав, хайрт минь”
Тохиромжгүй хариултууд:
-мхм, 00 орчоод ирье
-намайг тийм гэж хэлбэл чамд гоё уу
-хайрыг юу гэж ойлгодгоос чинь хамаарна даа
-яасан?
-Хэн? Би юу?
Асуулт 3: Би тарган харагдаж байна уу?
Зөв хариулт: "Яалаа гэж дээ, огтхон ч үгүй”
Тохиромжгүй хариултууд:
-Хэнтэй харьцуулбал?
-Би чамайг тарган гэдэггүй шүү дээ, гэхдээ бас тийм ч туранхай хүн биш шүү дээ чи минь
-Мах шөлтэй байх чинь чамд зохиж байнаа
-Чамаас тарган хүмүүс зөндөө байна
-Айн, яасан гэнээ? Би өөр юм бодож байлаа
Асуулт 4: Чи тэр эмэгтэйг надаас хөөрхөн гэж бодож байна уу?
Зөв хариулт: "Мэдээж үгүй, чи хамгаас хөөрхөн”
Тохиромжгүй хариултууд:
-Яахав, тийм л дээ, гэхдээ зан аашийн хувьд чи илүү шд
-Тийм ч хөөрхөн биш, гэхдээ гоолиг юм байна лээ
-Чи тэрний насан дээр илүү хөөрхөн байсан байх аа
-Хөөрхөн гэж юу вэ?
Яасан гэнээ? Би өөр юм бодож байлаа
Асуулт 5: Чи намайг үхвэл яах вэ?
Яг тодорхой зөв хариулт байхгүй
(Гэхдээ жинхэнэ хариулт нь: "Спорт загварын машин худалдаж авна”)
Жич: Энэхүү нийтлэлийг зүгээр хөгжилтэй байдлаар нь хүлээж аваарай. Эхнэр, найз бүсгүйгээ гомдоож болохгүй шүү эрчүүд ээ хэхэ