Free web hostinguCoz
Main » 2011 » April » 5 » Эрчүүдийн амнаас гардаг хамгийн тэнэг үгс
7:40 PM
Эрчүүдийн амнаас гардаг хамгийн тэнэг үгс

Эмэгтэйчүүд үүнд яс махнаасаа дургүй

"-Би ийм зүйлийг огт санахгүй байна”. Хадамдаа халамцуу байхдаа шкаф авч өгнө эсвэл эхнэр хүүхдээ аваад салхинд гарна гэснээ санахгүй байна уу та?

"-Би хэнд ч хэрэггүй амьтан”. Ийм юм бол яах гэж хүний сайхан охиныг авч суусан юм. Эх чинь ч үүнд ихэд гомдоно доо.

"-Би согтуу байсан юм аа”. Муу зүйл хийснээ хамгаалах шилдэг арга л даа. Гэхдээ л муу эрийн зандаа.

"-Би завгүй байсан юм. Ажил ихтай байхад чинь”. Гэр бүл гэдэг бас маш том төсөл бүхий ажил. Түүнд анхаарлаа хандуулахгүй бол эр хүн таны хэрэг гэж гэр бүлд алга даа, хөө. Хүүхэддээ цаг гарга л даа, эцэг гуай.

"-Миний цамцыг ингэж угаадаггүй юм даа”. Тэгвэл ээж рүүгээ оч. Эхнэр чинь асар их гомддог үгний нэг энэ. Тэр бол хань чинь, харин ээж чинь эхнэрийн чинь хадам гэдгийг санаж яваарай.

"-Чамайг юу яриад байгааг ойлгохгүй байна”. ойлгохыг хичээх л хэрэгтэй дээ. Тэгэхгүй бол гэр бүл гэж байгаад яахав. Тэр тэнэг хүн биш болохоор таниас хэзээ ч зүйл асуухгүй нь лав.

"-Миний оймсыг хараагүй биз”. Гал тогооны ширээн доороос гараад ирлээ. Үгүй арай хоолоо идэж байхдаа тэнд тайлаад хөлөө илж илж боссон юм биш биз дээ. Эсвэл гурван сар болоод годойгоод хатчихсан юм буйдан доороос гарч ирвэл...онигоо онигоо.

"-Чи ухаантай юм чинь өөрөө шийдчих”. Энэ нь надгүйгээр амьдар гэсэнтэй утга нэг байх. Чи оролцож зөвлөхгүй юм бол заавал дэргэд байж яах гээд байгаа юм.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 635 | Added by: Gazer | Rating: 5.0/1
Total comments: 2

2011-04-05
Бичсэн: Admin_Gz | IP:182.160.36.140
2

Зүгээр энэ бол ийм үг эмэгтэй хүмүүст таалагдахыг хүсвэл битгий хажууд нь хэлж бай л гэсэн зүйл
 

2011-04-05
Бичсэн: uurtai zaluu | IP:89.103.74.210
1

shaadag gar we.er hun mungu olj em hun geriin ajilaa hiih l yostoi.eldev zuil asuuj er huniig bitgii yovooj bldaa.er hun chin ih zuil bodoj dotroo shanalj yavdiishdee.
 
Only registered users can add comments.
[ Registration | Login ]