Free web hostinguCoz
Main » 2011 » March » 29 »  Эвдэрдэггүй iPhone 4
1:09 PM
 Эвдэрдэггүй iPhone 4

Америкийн шүхрийн зааварлагч Ron Walker гэгч эр нэг удаа шүхрээр буух дадлага хийхээр 300 метрийн өндөрт 240 км/цагийн хурдтай нисэж явахдаа буух газраа сонгох гээд онгоцны нээлхийгээр цухуйж харж байхад нь халаасанд нь явж байсан  iPhone 4 нь доошоо уначихжээ.

Тэгээд мань нөхөр шинэ утас авахаар шийдээд явж байхдаа унагаасан утсаа олж, дотор нь байгаа мэдээллээ авахаар найзуудынхаа хамт хайхаар шийдсэн байна. Хаясан гээсэн утас олдог Find My iPhone програмын тусламжтайгаар түүний байгаа газраас 3 км-ын зайд ой дотор зам, нуур хоёрын хооронд байгаа гэсэн мэдээлэл гарч иржээ.

Ингээд найзуудынхаа хамт дөрвөн дугуйтаар явж цаг гаруй хайсны эцэст модны доороос утсаа олсон бөгөөд утас нь эвдрэх нь битгий хэл зурагдаач үгүй байжээ. Уг утас нь гадуураа гэртэй байсан ба тэр гэр нь хамгаалахаар зузаан биш бөгөөд гол нь модны мөчрүүд тус болсон байх гэж таамагласан байна.  

Category: Мэдээ мэдээлэл | Views: 555 | Added by: Gazer | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]