|
|
Free web hosting — uCoz
|
Main » 2011 » January » 29 » Интернэтийн мангас Google-ын тухай
11:37 PM Интернэтийн мангас Google-ын тухай |
 Google компани интернэтийн хамгийн том компани бөгөөд үүнийг мэдэхгүй хүн байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй.
Сloud computing, интернэт хайлт, зар сурталчилгааны технологийг
хөгжүүлдэг тус компанийг анх Стэнфорд их сургуулийн докторын зэрэг
хамгаалах ангийн хоёр оюутан Ларри Пэйж, Сергей Брин нар үүсгэн
байгуулсан байна. Тус компани AdWords үйлчилгээ дээр тулгуурласан зар
сурталчилгаагаараа ихэнх орлогоо олдог. Google нь 1998 оны есдүгээр
сарын 4-нд хувийн хэвшлийн компани болж, 2004 оны наймдугаар сарын
19-нөөс IPO буюу үнэт цаасны зах зээл дээр хувьцаатай компани болсон
байна. Энэ үед Ларри Пэйж, Сергей Брин, Эрик Шмидт нар 2024 он хүртэл
буюу 20 жил хамтран ажиллахаар тохиролцжээ.
Google компаний зорилго нь дэлхийн бүхий л мэдээллийг нэгтгэн зохион
байгуулж, бусдад үр ашигтай түгээх, эмхлэн бөгөөд албан бус уриа нь
Google-н инженер Пол Бакхэйтийн гаргасан Хорон санаатай байж болохгүй
(Don't be evil) юм.2006 онд тус компани нь Mountain View, Калифорни дахь
одоогийн төв байр болох "Googleplex"-даа нүүн оржээ.
Google компани дэлхий даяар нэг сая гаруй сервертэй бөгөөд өдөрт тэрбум
гаруй хайлт, хэрэглэгчдийн бүтээсэн хорин петабайт мэдээлэл
боловсруулдаг. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш маш хурдацтай өссөний
үр дүнд тус компани нь хайлт хийх салбараасаа гадуур хэд хэдэн
бүтээгдэхүүн, худалдан авалт, хамтын ажиллагааны гэрээ хийжээ. И-мэйлийн
Gmail программ, сошат сүлжээний Orkut, Google Buzz зэрэг интернэтэд
байрлах програмуудтай. Онлайнаас гадна Google Chrome вэб хөтөч, зураг
янзалж, засварладаг Picasa, мессенжерийн Google talk гэх зэрэг компьютер
дээр байрлуулдаг програмуудыг ч гаргажээ. Үүнээс гадна Андройд гар
утасны үйлдлийн системийн хөгжүүлэлтийг тэргүүлэгчдийн нэг болсон бөгөөд
энэ нь Nexus One, Motorola Droid зэрэг маш олон гар утас дээр
суурилдагдсан байдаг.
Тус компани бие даасан олон сайтаа ажиллуулахаас гадна YouTube, Blogger, Orkut-ийг мөн эзэмшдэг.
Дэлхийн хэмжээний томоохон компани болтлоо өргөжсөн Google-ийн анх хэрэглэж байсан программ хангамжийг танилцуулбал:
Google-ийн гол программ хангамж нь Стэнфорд их сургууль дээр байрладаг байжээ.
• Sun Ultra II with dual 200 MHz processors, and 256 MB of RAM. Энэ нь анхны Backrub системийн гол компьютер нь байжээ.
• Intel-ийн хандивласан 2 × 300 MHz Dual Pentium II сервер, энэ нь 512
MB of RAM, 9 × 9 GB hard drive-тай байжээ. Энэ нь хайлтын гол
гүйцэтгэгч төхөөрөмж байжээ.
• IBM-ийн F50 IBM RS/6000, энэ нь 4 процессортой, 512 MB of санах ой, 8 × 9 GB hard drive-тай.
• Нэмж 3 × 9 GB hard drive, 6 x 4 GB hard drive-аар үзүүлэлтийг нь сайжруулсан.
• IBM-ийн 8 × 9 GB hard drive нэмэлт.
• 10 × 9 GB hard drive нэмэлт Одоогийн программ хангамж
Google-ийн серверүүд Linux хувилбар дээр ажилладаг бөгөөд 450 мянга
гаруй сервер нь 20 мегаваттын эрчим хүч шаарддаг байна. Энэ нь сард
эрчим хүчний зардалд 2 сая доллар төлнө гэсэн үг. Түүнчлэн серверийн
хурд нь 20-100 петафлоп хүрэх хүчин чадалтай. Одоогийн программ хангамжийн тодорхойлолт
- 2002 оны байдлаар 15 сервер ажиллаж байжээ. Энэ нь 533 MHz Intel
Celeron болон 1.4 GHz Intel Pentium III .процессорыг хослуулан ажиллуулж
байжээ.
• 2003 оны байдлаар нэг сервер тус бүр нь 80 GB hard disk-тэй байжээ.
• Нэг компьютер нь 2–4 GB санах ойтой (2004 он)
• 2005 оны байдлаар 20 мянга гаруй сервертэй болжээ. Харин 2006 онд энэ тоо 450 мянга гэж тоологдсон байна.
• 2009 оны байдлаар нэг компьютер тус бүр 16 GB RAM, 2 TB disk-тэй гэсэн үзүүлэлттэй байжээ.
Энэ мэт үзүүлэлтийн мэдээ гардаг ч Google-ийн мэдээллийн төвүүд хаана
байдаг, тоног төхөөрөмжийн үзүүлэлтийн талаар албан ёсны мэдээлэл
хийдэггүй байна.
Мэдээллийн төвүүд
Google компани дэлхийн олон улсад мэдээллийн төвтэй. Тус компанид
хамгийн багадаа 12 төвийг хамгийн чухал гэж үздэг байна. Эдгээр нь АНУ-д
байрладаг аж. Үүний хамгийн томууд нь Даллес, Орегон, Атланта, Жоржия,
Рестон, Виржиния, Ленуар, Өмнөд Каролина, Гуз-Крик, Хойд Каролинад
байрладаг. Харин Европт хамгийн том нь Холландын Эмсхафене болон
Гронинген, Бельгийн Монс хотод төвлөрдөг. Үүнээс гадна Австралийн
Сиднейд байдаг
|
Category: Мэдээ мэдээлэл |
Views: 1382 |
Added by: Admin_Gz
| Rating: 0.0/0 |
Total comments: 3 | |
|
|
|
|
|