Free web hostinguCoz
Main » 2011 » March » 23 » Итгэлт хамба хэр удаан ийм байдлаа хадгалж орших нь
11:33 PM
Итгэлт хамба хэр удаан ийм байдлаа хадгалж орших нь


Хүн төрөлхтний тай­лаг­дашгүй нууцуудын тоог нэгээр нэмж, шинж­лэх ухааныг сөх­рүүл­­сэн Буриадын ал­дарт Итгэлт хамбын хор­воо­гоос хальсан атлаа 73 жилийн турш амьд сэрүүн хүний шинж чанарыг агуулж байгаа бие цогцос өдийг хүр­тэл тайлагдаагүй нууц хэвээр байгаа. 

Итгэлт хамбын энэ­хүү гайхамшигт бие орга­низмыг эрдэм­тэд болоод буддын шаш­ныхан олон янзаар тайл­сан нь бий. Түүнийг тарнийн хүчээр өөрийгөө ийм байдалд хувиргаад тэн­гэрт хальсан гэх үзэл байхад тэрээр одоо ч бясалгасаар байгаа гэх нь ч бий. Эдгээр олон таамгуудаас гадна түүний биед хийсэн судал­гаануудаас олон сонир­холтой дүгнэлт ч хийсэн байдаг. Хамба лам Дамба Аюушеевийн хүсэлт адислалаар ОХУ-ын гавъяат эмч, анагаах ухааны док­тор, профессор В.Н.Звэгин Итгэлт хамбын хөлийн тавхайн арьс, хөлийн ху­рууны хумс­ны тайр­дас, үс Зэр­гээс авч шинжилж үзээд "Хамбын биеэс ав­сан арьс, хумсны өгөгд­лийн инфракрасны спект­­рофотометрийн шин­жилгээгээр ор­ганик бус бүрдэлтэй, тод­руул­бал фосфатын групптэй хол­боотой өчүүхэн хэсэг илэр­сэн” гэсэн дүгнэлт гаргаж байв.
Итгэлт хамба 1927 оны зуны эхэн сарын 15-нд 75 настайдаа Янга­жин­гийн дацан­гийн лам нараас өөртөө зориулж нас барсан хүнд уншдаг Гүнжиг гэдэг номыг ун­шихыг хүсчээ. Лам нар уншиж зүрхлэхгүй бай­тал тэрээр өөрөө уншиж эхлэхэд лам нар даган уншжээ. Удалгүй тэрээр нас барж, ламын гэрээс­лэлийн дагуу бүх ёсыг гүйцэтгэж, улмаар  бадам­лянхуа цэцгийн суудал дээр суулгаж Хөх зүрхэн гэдэг газарт нутаглуулжээ. тэрээр бие барахаасаа өмнө шавь нартаа 75 жилийн дараа миний биеийг шал­гаа­рай хэмээн захисан нь өөрийн хүч чадал болоод амьд шүтээн болж үл­дэхээ мэдэж байсныг гэр­чилж байна. 2002 онд түүнийг газрын хөрс­нөөс гаргаж ирэхэд түүний бие огтхон ч муу­даж ялЕраагүйн дээр арьс нь зөөлөн, чийглэг байжээ. тэр ч бүү хэл түүнийг агуулж байсан мод бусад эд зүйлс ч муудаж, зэвхийрээгүй тө­дийгүй сайхан үнэр анхилж байсан аж.
дэлхий нийтэд шуу­гиан тарьсан энэ явд­лыг хүмүүст бага ч гэсэн таниулах үүднээс түүний өмсч байсан хувцас эдэлж байсан шашны эд зүйлсийг дэл­гэн харуулж, олон түмэнд үзүүлэх үзэс­гэлэн Монголд анх удаа нээг­дэх гэж байгаа тухай бид өмнөх дугаар­таа нийтэлсэн. Өчигдөр Занаду артгалерейд нээгд­сэн "Итгэлт хамбын тайлагдашгүй нууц” үзэсгэлэнд зохион бай­гуулагч, төлөө­лөгч­дөөс гадна сүсэгтэн олон өргөнөөр хүрэлцэн ирж түүний хэрэглэж бай­сан хонх дамар зэрэг эд зүйлсээс адис авч байв. Итгэлт хамбын тухай итгэмээргүй, гай­халтай олон яриа сонс­согддогийн дотор түүнд мөргөн залбирсан олон хүн эрүүл саруул болж, хүсэл зорилго нь биел­сэн гэдэг. Тиймээс сүсэг­тэн олон хэн бүхэн сарын туршид нээг­дэх уг үзэсгэлэнд очиж, хамбын хэрэглэж бай­сан эд зүйлсэд гар хүрч, адис авч болох юм шүү.
тэр сэтгэхүйн хүчээр материаллаг орчлонг өөрчилж болдгийг харуулcан
үзэсгэлэнгийн үеэр "Менежмент в Россий за рубежем” сэтгүүлийн орлогч эрхлэгч, хүн судлаач Андрей Беловэкийтэй цөөн хором ярилцлаа. тэрээр 2002 оноос хойш найман жилийн турш энэ гайхалтай үйл явдлыг судалж буй судалгааны багт ажиллаж байгаа нэгэн.
-Итгэлт хамбыг газрын хөрс­нөөс гаргаж ирснээс хойш найман жилийн хуга­цаанд түүний биед гарсан өөрч­лөл­түүдээс ярьж өгөөч?
-Найман жилийн турш ажиглахад гарсан өөрчлөлт гэвэл, нэгдүгээрт арьсны өнгө. Анх гаргаж ирэхэд харан­­хуй, нарны гэрэл тус­даггүй газар байсан учраас цайвардуу, хөхөмдөг арьстай болсон байсан. Харин гаргаж ирсэн найман жилийн хуга­цаанд хэдийгээр түүний биеийг агуулж байгаа дуганд нар­ны туяа тусдаггүй ч нарны туяаны нөлөөгөөр арьсны өнгө борлож байгаа нь ажиглагддаг. Нарны туяа тусахгүй байгаа явцад хүний биеэс ялгардаг, арьсны өнгийг хувиргадаг нелонин гэдэг бодис байдаг. Түүний ялгарал багасахаар арьсны өнгө цайвар болдог нь ердийн үйл явц. Гаргаж Ирээд найман жил болох хуга­цаанд тэр хүний биеэс ял­гардаг арьсны өнгийг хэвийн болгодог нелонин нь нэ­мэгдсэн учраас борлож байгаа байх.
Хоёрдугаарт, тахилч лам бэмбын хэлж бай­гаа­гаар өөрийнх нь ра­шаа­наар угаа­хад биед нь их таа­ламжтай байх шиг санагддаг гэдэг. тэгс­хээр хуурайших явц гарч байгаа болов уу. Үүнээс болоод арьсны өнгөн давхраа борлож, эвэршиж хуурайшиж байгаа шинж мэдэгд­дэг. Үүнийг аливаа амьд биетийн чийглэгээ ал­дах явц байгалийн жамаараа явагдаж байгаа гэж ойлгодог. Түүнээс биш энэ ямар нэгэн ид шидийн үзэгдэл биш.
Гуравдугаарт бас нэг сонир­холтой зүйл нь био­логийн хэвийн явцад сэт­гэхүйн үйл явц сэргэлэн өөдрөг, дэврүүн сэтгэлийн үед ялгардаг сератонин гэдэг даавар байгаа юм. Энэ нь сүсэгтэн мөргөж залбирч, олон хүн түүнд өөдрөг сэт­гэлээр хандаж байгаагаас сератонины ялгарал илүү байгаа байх. Тиймээс царай нь тийм өөдрөг, хөхөмдөг биш, шарлангуй ч биш болж байгаа юм шиг санагддаг.
-Итгэлт хамбын бие орга­низм дэлхий дахины эр­дэмт­дийн гайхлыг төрүүлж, өдийг хүртэл амьд мэтээр орш­соор байгаа нууцыг юутай холбон тайлбарлавал зохих вэ?
-шинжлэх ухааны сорил­тыг дандаа хатуу туршилтын аргаар мэдрэх гэж оролддог. Бидний тэр шинжлэх ухааны туршилт гээд байгаа, харж мэдэрч баталдаг зүйл маань зарим­даа дэндүү явцуу болж хувирдаг. Сэтгэх гэдэг бидний мэддэгээс огт өөр зүйл. Үүнийг бурхны шашин эрт дээр үеэс судалж ирсэн. Итгэлт хамбын оршин байгаа энэ бие гэдэг чинь өөрийнх нь хувьд хамгийн сайн мэддэг, чаддаг зүйл нь, бидний хувьд бол тай­лагдашгүй зүйл болж байна. тэгэхээр тэр үүнийг бидэнд баг­шилж үзүүлж, хамгийн сайн туршлагатай багшийн ажлыг хийж байна гэсэн үг. Туулcан бүх амьдралдаа багш нарынхаа болон бурх­ны сургаалд зааснаар гүн бясалгал хийсэн тэрээр сэт­гэхүйн хүчээр мате­риал­лаг хөрст орчлонг өөрчилж болдог гэдгийг харуулж байгаа юм. Бид бол бүх юмыг гараар барьж, нүдээр харж ит­гэдэг. Үүнийг сэтгэхүйн үүд­нээс үзвэл хуурамч юм шүү, биегүй юм шүү, хоосон чанарын шидийн хүчээр биеийг муутгахгүй, ялЕруулахгүй байж болдог гэдгийг харуулж байгаа юм.
-Түүний бие хэдий хуга­цаанд энэ байдлаа хадгалж үл­­дэнэ гэж үзэж байгаа бол?
-Энэ түүнээс өөрөөс нь л хамаарна. Итгэлт хамба хэр удаан ийм байдлаа хадгалж орших нь өөрийнх нь хүсэл зоригоос хамаарах зүйл.
-Оросын изотерг судлаач, гоц авъяастнууд хамбатай далд мэдрэхүйн харилцаа тог­тоох оролдлого хийж бай­сан уу?
-Хамбын тархины хэлбэлз­лийг 2006 онд судалсан Дугмалын судалгааны төвийн эрдэмтэд бясалгалын үед гарах тархины долгионы хэл­бэлзэл, Итгэлт хамбын тар­хинаас цацарч байгаа долгионыг судалж үзээд тодорхой хэмжээний мэдээлэл өгч байна гэж дүгнээнээ Дугмалын жил тутмын мэдээллийн сэтгүүл дээр гаргасан байдаг. Түүнээс өөрөөр манай далд ухаан судлаачид, гоц мэдрэхүй судлаачид хамбын сүнстэй харилцсан тухай мэдээллийг одоохондоо сонсоогүй.
Нэмж хэлэхэд тэр далд ухааны судлаачдын судалж байгаагаас бурхны шашны махатма гэдэг их буддын судалгаа чинь илүү гүн гүнзгий юм шиг байдаг шүү. Үүнээс өөр хэлэх зүйл алга.
энэ зураг дээр тамаглахыг хүссэнгүй.
Category: Тайлагдашгүй нууцууд | Views: 1509 | Added by: Gazer | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]