|
|
Free web hosting — uCoz
|
Main » 2011 » March » 26 » Хамгийн урт хумстай амьтан Монголоос олджээ
11:46 PM Хамгийн урт хумстай амьтан Монголоос олджээ |

Манай
орон хэд хэдэн дээд амжилтаар Гиннесийн номд бүртгэгдсэн байдаг.
Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь дэлхийн хамгийн том сарвуу, хумстай
амьтан Монголоос олдсон тухай баримт юм.
Говь
нутгийг эрт балар цагт далайн ёроол байсан гэдэг домог яриа бий.
Харин судлаачид археологийн олдворуудаар нь говийг үлэмж биетнүүдийн
орон гэдгийг нотолсон. Тэгвэл 1961 онд Монголын говиос олдсон яс эртний
үлэг гүрвэлүүдийн олдвор дундаас хамгийн том сарвуу, хумст амьтан
гэдгээр Гиннесийн номд бүртгэгджээ. Гэвч чухам аль аймгийн нутгаас
олдсоныг нь номд бичээгүй аж. 91 см урт хумстай энэхүү аварга амьтныг
эрдэмтэд Теризинозавр хэмээн нэрлэдэг байна.
|
Category: Мэдээ мэдээлэл |
Views: 424 |
Added by: Admin_Gz
| Rating: 0.0/0 |
Total comments: 1 | |
|
|
|
|
|