Free web hostinguCoz
Main » 2011 » March » 18 » Хараал дагуулсан эд зүйл
8:22 PM
Хараал дагуулсан эд зүйл

Албан ёсоор бүртгэгдсэн хамгийн аймшигтай явдал 17 дугаар зууны үеийн Японд болсон юм. Токио хотноо аж төрдөг нэгэн айлын эхнэр нөхөр хоёр охиноо насанд хүрэхэд нь ганган кимоно бэлэглэхээр болжээ. Гэвч охин нь төрсөн өдрөөсөө яг дөрөв хоногийн өмнө гэнэтийн өвчнөөр өөд болжээ. Ганган кимоно нь дунд охинд нь очив. Гэвч дунд охин нь мөн л төрсөн өдрөөрөө кимоног өмсөхөөсөө дөрвөн өдрийн өмнө аянганд ниргүүлж нас барсан байна. Кимоно нь хамгийн бага охинд нь очсон ч мөн л насанд хүрэх баяраасаа дөрөв хоногийн өмнө галзуу үнэгэнд хазуулан нас барсан аж. Ийм явдлын дараа хөөрхий эцэг, эх хоёр нь кимоноод учир байна гэж сэжиглээд ламд үзүүлжээ. Тэгтэл ламтан кимоно нь хараалтай шатаах хэрэгтэй гэж зөвлөв. Ламын үгээр кимоноог гэрийнхээ гадаа шатааж байтал нь гэнэт хүчтэй салхи дэгдэж, цогийг нь ийш тийш шидлэн хотыг тэр аяар нь хамарсан аймшигтай түймэр дэгдсэн байна. 


1657 онд Токио хотноо гарсан энэ түймрээр 300 сүм, 500 орд харш, 61 гүүр, есөн мянган лангуу юу ч үгүй шатаж, 100 мянга гаруй хүний амь хохирсон юм. Энэ мэтээр хараал дагуулсан эд зүйлийн талаар баримттай мэдээ цөөнгүй. Гэхдээ ийм явдал зөвхөн эрт дээр үед гардаг байсан гэж бодвол ташаа хэрэг болно. Орчин үед ч гэсэн ийм явдал цөөнгүй болж байсныг албан ёсоор бүртгэгдсэн баина.


Сэтгэгдэлээ Үлдээгээрэй Залуусаа


Category: Тайлагдашгүй нууцууд | Views: 749 | Added by: Admin_Gz | Rating: 5.0/2
Total comments: 4

2011-12-17
Бичсэн: Tulgaa | IP:122.201.18.129
4

Yooy aimar ym urdni unshij bsan yg kimonog ni sayl harlaa
 

2011-04-10
Бичсэн: GGG | IP:58.18.168.19
3

Sonirholtoi ym
 

2011-03-31
Бичсэн: saraa | IP:213.226.248.104
2

yamar aimar bas sonin yum be tee
 

2011-03-18
Бичсэн: Gazer | IP:182.160.2.173
1

зургаа тамгалаачээ хэхэ
 
Only registered users can add comments.
[ Registration | Login ]