|
|
Free web hosting — uCoz
|
Main » 2011 » April » 8 » Хуурамч чекээр банкнаас 2 тэрбум вон залилжээ
0:28 AM Хуурамч чекээр банкнаас 2 тэрбум вон залилжээ |
Сөүл хотын Ихуа эмэгтэйтэйчүүдийн дээд сургуулийн дэргэдэх Шинхан
банкин дээр , өчигдөр өглөөний 11 цагийн орчим , тус банкны салбараас 2
сарын өмнө гаргасан 2 тэрбум воны чекийг ( 20억원 수표) мөнгөөр солиулан
, 20 ширхэг банкны хувийн хадгаламжийн дэвтэртээ 100 саяар нь хувааж
хийлгүүлэхээр нэгэн иргэн ирсэн байна. Энэхүү банкны чекийг хүлээж авсан
банкны ажилтан, тус чекний серийн дугаарыг шалгаж үзсэний дараа
хуурамч эсэхийг мэдэрдэг банкны шалгагч автоматад хийн шалгасан боловч
ямар нэгэн асуудал гараагүй тул мөнгийг өгсөн байна. Харин маргааш өглөө
нь мөн л тус банкны яг энэ салбар дээр, урьд өдөр нь бэлнээр банкны
дэвтэртээ хийлгээд явсан 2 тэрбум воны чектэй адилхан сери дугаартай
чек барьсан хүн ирж, жинхэнэ мөнгөний эзэн хэмээн мөнгөө авахыг
мэдүүлснээр өмнөх чек хуурамч болох нь мэдэгджээ. Цагдаагийн газраас
эхний 2 тэрбум воны дэвсгэрт хуурамч байсан гэдгийг баталж , одоогоор
мөнгө авсан хүнийг эрэн сурвалжилж байгаа ба 20 ширхэг хадгаламжийн
дэвтэрт хийсэн бүх мөнгө банкнаас бэлнээрээ автоматаас бага багаар нь
авч дууссан байна.Мөн дээрх банкны дэвтэрүүд бүгд танихгүй хүмүүсийн
нэрийг ашиглан хуурамчаар нээсэн банкны дэвтэр буюу дэпю тунгжанг (대표
동장) байсан ажээ.Цагдаагийн газраас тус банкны уг чекийг авч
мөнгө өгсөн банкны ажилтан, хуурамч болон жинхэнэ чекийг барьж ирсэн
хүн, нийт 3 хүнийг хоорондоо холбоотойгоор бүлэглэн энэхүү хэргийг
үйллдсэн байх боломжтой гэж урьдчилан үзэж байгаа юм байна.
|
Category: Мэдээ мэдээлэл |
Views: 395 |
Added by: Chinbat
| Rating: 0.0/0 |
|
|