CNN телевизийн нэгдүгээр сарын 22-ны өдрийн шууд нэвтрүүлгээр "Дэлхийн дажгүй 12 үндэстэн”-ийг 250 мянган хүний санал асуулгаар тодруулжээ. Тус нэвтрүүлгийн санал асуулгаар Монголчууд дэлхийн хамгийн дажгүй үндэстний дөрөвдүгээрт орсон байна. Судалгаанд оролцсон иргэд Монголчуудыг "Айхыг мэдэхгүй зоригтой атлаа учир битүүлэг хамгийн нууцлаг үндэстэн. Нүүдэлчин хэв маягаа өдий хүртэл алдаагүй тэдний сүрлэг хувцас, хөөмий, гэр нь үнэхээр догь” гэжээ.