Free web hostinguCoz
Main » 2011 » April » 1 » Монголын гурван сvмоч найраа хийсэн нь тогтоогдов
3:50 PM
Монголын гурван сvмоч найраа хийсэн нь тогтоогдов

Бейсболын тоглолтод хууль бусаар бооцоо тавьсан гэх хэргийг Японы цагдаагийн байгууллагынхан шалгах явцдаа бєхчvvдийн хоорондоо даваа тохиролцсон мэйл, мессежийг
илрvvлсэн нь єнєєг хvртэл эцэслэн шийдэгдэлгvй сунжирсаар байгаа билээ. Хэдэн бєхийн хоорондоо бичсэн мэйл, мессежинд дурдагдсан нэрсээс эхний ээлжинд 16 сvмочийг сэжигтнээр татаж байсан бол энэ жагсаалт єдєр ирэх тусам єргєжсєєр байсан. Хоёрдугаар сарын 2-ноос хойш явуулсан олон удаагийн байцаалт, шалгалтын дvнд Японы сvмогийн холбооны дэргэдэх Найрааны асуудлыг хянан шалгах онцгой тvр хорооныхон даваа наймаалцсан нь баримтаар нотлогдсон гэх 16 бєхийн нэрийг зарлажээ. Анх сэжигтнээр татагдсан 16 хvнээс мэйлийн агуулгаар дєрєв нь энэхvv vйлдэлд гараа нэлээн гvн дvрсэн нь тогтоогдож байсан бол Онцгой тvр хорооноос дvгнэлтээ зарлах дєрєвдvгээр сарын 1 дєхсєн энэ єдрvvдэд єдєр єнжихгvй шинэ хvмvvсийн нэрийг зарлалаа. Харамсалтай нь найраа хийсэн нь баримттайгаар нотлогдсон 16 хvний тоонд Монголын гурван сvмоч багтжээ.
Дуулиан дэгдээсэн мэйлд нэр нь дурдагдсан 16 бєхийн тоонд Монголын хоёр сvмоч орсон ба Коорюv Э.Мєнх-Оргил "хар”-аар батлагдсан байна. Харин олон удаагийн шалгалтын дvнд Шёотэнро Д.Нямсvрэн буруугvй нь тогтоогджээ. Онцгой тvр хорооноос зарласан нэрсийн жагсаалтад Коорюvгээс гадна Мооконами Г.Базарсад, Хакvба А.Єнєржаргал нарын монголчууд дурдагдсан. Хянан шалгах хороонд дуудагдан мэдvvлэг єгсєн Тацvнами ояката (Асахиютака нэрээр барилдаж байснаар монголчууд сайн мэдэх болов уу) "Ямар ч нотлох баримтгvйгээр тэд ийм зvйл ярихгvй байх. Гэтэл Мооконами одоо болтол гvрийсээр л байдаг. Тvvнийг даваа тохиролцож, мєнгє єгч авалцаж явсан гэхээр санаанд багтахгvй юм” хэмээн уурсан єгvvлсэн бол Мооконами сэтгvvлчдээс багшийнхаа хэлсэн vгийг дуулаад "Би найраа хийж байгаагvй нь vнэн шvv дээ” гэсэн байна.

Дєрєвдvгээр сарын 1 буюу маргааш Онцгой тvр хорооныхон дvгнэлтээ танилцуулж, буруутай этгээдvvдэд тохирох шийтгэлийг оноох бєгєєд шавь нартаа хяналт тавьж чадаагvй багш нарт мєн торгууль хvлээлгэх аж. Одоогоор гурван шавь нь найрааны хэрэгт холбогдсон Мичинокv ояката (Хакvба, Тоёозакvра, Кириновака) хамгийн хvнд торгуулийг хvлээх нь тодорхой байна.

Тvvнчлэн тавдугаар сарын тэмцээн зохиогдох эсэх нь олны анхаарлын тєвд байгаа. Vvнийг Японы сvмогийн холбооны Гvйцэтгэх зєвлєлийн хурлаар шийдэх бєгєєд гишvvд нь хурлын ємнє єєрсдийн саналаа дэвшvvлсээр байна. Тухайлбал, Нацv башёг зохион байгуулж, vзэгчдээ эргvvлэн татахын тулд vнэгvй vзvvлэх хэрэгтэй гэх санал дуулдсан бол урьдын жишгээр явуулж, харин орлогыг 100 хувь Зvvн хойд нутгийн гамшгийн бvст хандивлах нь зvйтэй гэх нэгэн ч байна.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 559 | Added by: Gazer | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]