
Нохой 42 шүдтэй. 
Хамгийн их таашаалтайгаар хоолоо иддэг нохой бол Коккер-спаниел юм байна. 
Нохойны
хэл бол идэж байгаа зүйлийг нь хоолой руу нь шахаж өгөх үүрэгтэй. Бас
үсийг нь цэвэрлэх, биеийн дулааныг нь тохируулах үүрэгтэй юм байна.
Өөрөөр хэлбэр бие нь халаад ирэхлээр хэлээ унжуулж биеэ хөргөдөг байна. 
Нохойны арьсаар хөлс гарах нь маш бага байдаг тул хөлийн тавхайгаараа хөлсөө гадашлуулдаг байна. 
Нохой 500 мянган үнэр ялгадаг. 
Хүн нохой хоёрын генийн бүтэц нь 97 хувь нь адилхан байдаг байна. 
Нохойны тархи 100 гр, муурных нь 37 гр жинтэй байдаг. 
Эзнээсээ салахаараа нохой ойр ойрхон хуцаж, дууныхаа өнгийг чангаруулдаг байна. 
Жижиг, дунд хэмжээтэй нохой дундажаар 15 жил, харин том биетэй нохой 10 жил амьдардаг юм байна. 
Нохой
инээнэ гэдэг нь бол нэг төрлийн шуухинтсан авиа байдаг юм байна. Энэ
чимээг бичиж аваад өөр нохойнуудад сонсгоход сүүлээ хөдөлгөөд, хөөрөөд
баярладаг ажээ. 
Зөвхөн Америкт нэг цагт 12,500 гөлөг төрж байдаг ажээ. 
Нохой сонгодог хөгжмийг илүү дуртай сонсдог. 
Помпейн
туурийг малтах явцад нэгэн нялх хүүхдийн араг яс дээрээс нохойны араг
яс олджээ. Эрдэмтэд үзэхдээ эзнээ хамгаалж дээр нь хэвтсэн нохой байна
гэжээ. 
Нохойд зориулсан хэдэн мянган хөшөө байдаг. 
Нохойны урд сарвуу нь 5 хуруутай, хойд хөл нь 4 хуруутай - яг л мууртай адилхан 
Хамгийн
нохойнд хайртай ард түмэн бол Италичууд юм. Учир нь тэд 7 сая нохой
тэжээдэг ба энэ тоо нь италийн өрхийн тоотой тэнцүү гэсэн үг юм. 
Нохой хөгжмийн 1/8 тоныг ялгаж чаддаг бол хүн дөнгөж 1/2 тоныг ялгаж чаддаг аж. 
Эрүүл нохойны биены халуун 37-39 градус байдаг байна. 
Нохой харанхуйд хүнээс дээр, гэхдээ муурнаас муу хардаг. 
Эрүүл
нохойн зүрх бол нохойны биеийн хэмжээнээс хамаараад янз бүр цохилдог
аж. Ерөнхийдөө зүрх нь минутанд 50-130 удаа цохилдог юм байна. 
Татаж ундаг өвчтэй хүүхдийн унахыг нохой урьдчилж мэдэж чаддаг. 
Нохой бас атаархаж чаддаг. 
Далматин төрөхдөө цав цагаан байдаг. 
Нохой
гурван зовхитой. Дээд, доод, булангийн зовхитой. Булангийн зовхи нь
хамар талд нь байдаг ба нүдээ цэвэрлэх үүрэгтэй юм байна. 
Нохой гэртээ ганцаараа үлдэхээрээ гунигладаг.
|