Онигоонууд : АНУ-ын рекетчин: -Эрхэмээ
би таньтай аль болох эвээр ярьж байна. Хэрэв миний саналыг хүндэтгэж
үзэхгүй байгаа бол таныг маргааш гэхэд л цагдаагынхан тун эвгүй газраас
тун эвгүй байдалтай олох болно шүү. Япон рекетчин: Та миний тавж байгаа шаардлагыг мэднэ. Одоо шийд эсвэл үх. Орос рекетчин: Май
энийг татчих. Дотор чинь гайгүй болохоор миний тавьсан шаардлагын тухай
бодоод байж бай. Би чиний авсыг дахиад нэг шил юмтай захиалчихаад ирий. Хятад рекетчин: Миний
хайртай найзаа сонс. Найзынх нь чамд авч өгсөн хоол хортой байсан. Хоёр
цагын дараанаас үйлчилж эхэлнэ шүү. Миний найз миний тавьсан шаардлагыг
зөвшөөрчихөө, хариуд нь хорныхоо ерөндөгийг аваа... хэхэ Монгол рекетчин: Ээ
хөгшөөн, найз нь ний нуугүй л ярий. Наадхаа шийдчих хөгшөөн. Ашгийн яг
50:50 хувь хусий. Нөгөөдүүл яахын гэжүү? ЧАмайг нухцаан л гэе. Юу
мэддийн тэр малнууд.. Энэ чинь амьдрал ш дээ... ---------------------------------- Улаанбаатарын онгоцны буудал дээр юу юугүй баахан улс орнуудын онгоцнууд тусламжын бараа, хүн хүчтэйгээ буугаад унав гэнэ. -Гүү та нар чинь юу болоо вэ? -Өө
уучлаарай НҮБ-ээс өнөө өглөө намар харагдаж байсан Улаанбаатар хот сая
сансраас харсан байхгүй болчихож, оронд нь их хэмжээний утаа харагдаж
байна гээд.. ----------------------------------- Дэлхий рүү харь гаригийхан дайраад Монголын Нийслэлийг л эзэлж чадсангүй гэнэ. Дайрсан гаригийн Ерөнхийлөгч генералуудаасаа Улаанбаатарыг яагаад эзэлж чадаагүй талаар байцаалт авч байлаа.. -
Улаанбаатарын дайснууд хамгаалалтын маш нарийн технологитой, техникийн
өндөр мэдлэгтэй, хот нь их нарийн зохион байгуулалттай юм байна. - Чи наадхаа ойлгомжтой тайлбарлаадхаач.. -
Бид хот руу дайрахад тэд аль хэдийн хамгаалалтын өтгөн хортой утаа
тавьсан байсан. Бид онгоцоо орхиод тэднийг хайж хайж ололгүй буцаад
ирсэн чинь онгоцыг маань задлаад юу ч үгүй вагонуудад ачаад явуулчихсан
байсан. Хэсэг хулгайчийн араас бид нэхсэн боловч хотоо зугтахад тун
зохимжтойгоор ойр ойрхон барилга барьж зохион байгуулсанаас гадна замаа
бидний машин явах аргагүй болтол дэлбэлсэн байна лээ. ------------------------------- Манай нэр бүхий эрхмүүдийг гадны нэг улс Төрийн хамгийн дээд одон медалаараа шагнаж байна гэнэ. Тэдний шагналыг гардуулахдаа хэлж байгаа үг: Манай
улсын тусгаар тогтнол, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр
оруулж өөрийн оронд нээгдсэн стратегийн ордыг манай улсад илт давуу
байдлаар гэрээгээр олгож... ------------------------------------ Н.Энхбаяр
залуухан сайд байхдаа "Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан" гэдэг
дуу дуулж байсан бол Улсын ерөнхийлөгч байхдаа "Мөнгө аз жаргалын
түлхүүр" гэдэг дууг дуулж байсан байна. Харин одоо "Алив бос, Намайг
дагаад дуул, Аргын ол, бушуул түргэл" гэдэг рок жанрын дууг амандаа
аялах болсон гэдэг --------------------------------------- Хандивлагч орны төлөөлөгч Монголын эрхмүүдтэй уулзаж байна. -Та нарт хандив өгөөд үр дүн гарахгүй юм. Авилгачтайгаа шийдвэртэй тэмцэхээс нааш тусламжаа зогсоолоо. -Ээ
тэгж яаж болохов. Манай статистикийн газар бас төрийн бус
байгууллагуудын судалгаагаар манай авилгалын зах зээл мөнгөөр дүүрсэн
гэсэн. Одоо л та нар тусламжаа өгвөл яг эзэндээ, ядуу буурай хүмүүст
минь очих гээд байна. ------------------------------------ Гадны нэр бүхий сонин дээр Монголын тухай ийм гарчиг тавьжээ. "Монголчууд Авилгалын эсрэг шийдвэртэй тэмцэж байна" Харин
гарчигын доор "Монгол улсын Засгийн газар Авилгалтай шийдвээртэй тэмцэх
ажлаа уг ажлыг гардан гүйцэтгэдэг АТГ-ийн удирдлагуудыг барих ажлаас
эхэллээ" --------------------------------- За ингээд та бүхнийг Гиннесийн номонд өнөөдөрхөн бүртгүүлсэн "Дэлхий хамгийн хурдан чоно"ын эзэн Монгол залуутай уулзуулий. -Та чухам чоноо яаж ийм хурдан болгосон талаар эхлээд ярихгүй юу? -Би хэдэн жилийн өмнө найзуудтайгаа ан хийхээр Ланд-200 машинаа аваад гарахгүй юу.... -------------------------------- Найрамдал
зуслангаас Гацуурт хүртэл автомашины уралдаан болж гэнэ. Машинууд нь
уралдаад алга болж тэдний араас 3 автобус дүүрэн шүүгч, сурвалжлагч
тэргүүтэй нөхдүүд пиг ачаад бас гарч гэнэ. Харин нэг азгүй нөхөр хоцроод
үлдэв. Унаагүй тул Гацуурт руу өдөржин алхаад очив. Очтол хэн ч
байсангүй хүлээж хүлээж, гар утасныхаа радиогоо чагнаадхав харин. Манай
уралдаан маш амжилттайгаар цаашаа хотын төв рүү явж байна. За тэр 21
дугаартай Францын багын автмашин хамгийн хурдан буюу цагт 15 миллийн
хурдтай Улаанбаатарын замд урагшилж байна. ..