|
|
Free web hosting — uCoz
|
Main » 2011 » March » 18 » Пасхи арлын нууц
|
Пасхи нь Өмнөд Америкийн эх
газраас 3700 км,хүн оршин суудаг хамгийн ойрын арлаас 1000 километр
алслагдсан арал юм.1722 онд анх Голландчууд энэ арлыг нээж Easter Island
гэж нэрлэжээ.(4 сарын 5 Easter баярын өдөр арал дээр буужээ)
Арал дээрх 600 илүү аварга чулуун хүний хөшөө нь үе үеийн судлаачидын
анхаарлыг татсаар иржээ. Энэхүү чулуун хүний хөшөө нь 2,5-аас 50 тонны
жинтэй ба заримд нь тонн орчим жинтэй малгай өмсгөн урласан байна.
Эдгээр аварга хөшөөг хэн яах гэж бүтээв?
Энэ арал дээр хэдэн зуун
хөшөөний чулуу,дутуу хийсэн хөшөө бүхий хэд хэдэн чулууны уурхай
олджээ.Нэгэн хөшөөний нүүрийг бараг бүрэн сийлж дуусгасан боловч толгойн
хойд хэсгээрээ уулнаас бүрэн салаагүй байсан нь их сонирхолтой
юм.Хөшөөг хийгчид яагаад гэнэт ажилаа зогсоов?
Улаан малгай өмссөн хөшөө 31 олдсон байна.(арлын зүүн өмнөд эрэг дээр 15,хойд болон баруун эрэг дээр тус тус 10,6)
Судлаачидын тооцоолсноор эдгээр хөшөөг барихад 5000 орчим эрүүл чийрэг
ажиллах хүч шаардлагатай ажээ.Дундаж хэмжээний нэг хөшөөг хийхэд 10 илүү
тооны ажилчин бүтэн жил ажиллах хэрэгтэй. Гэтэл энэ арал нь ийм олон
хүнийг хүнсээр хангаж чадахгүй гэдэг нь тодорхой юм.Одоо энэ арал нь
1800 орчим оршин суугчтай бөгөөд хүнсний зүйлээ гаднаас авдаг байна.
Европчуудыг ирэх үед полинезчүүд энэ арал дээр балар эртний маягаар
амьдарч байв.Тэд энэхүү чулуун хөшөөнүүдийг moai гэж нэрлэдэг.Гэхдээ
арлын оршин суугчид энэ хөшөөнүүдийн гарал үүслийг огт мэдэхгүй юм.
Зарим судлаачид Пасхи арлын эртний оршин суугчид одоогийн Перу хавиас
ирсэн гэж үзэж байна.Андын нурууны Titicaca нуурын эргээс холгүй орших
Tiahuanaco хотын туурьнаас аварга чулуун хөшөөнүүд олдсон байна.Энэ
эртний соёл иргэншил нь МЭ-ний 500-1000 онд ид оргил үедээ хүрээд 1300
оны үед мөхсөн ажээ
|
Category: Тайлагдашгүй нууцууд |
Views: 687 |
Added by: Admin_Gz
| Rating: 5.0/1 |
Total comments: 1 | |
|
|
|
|
|