Free web hostinguCoz
Main » 2011 » March » 26 » Робот жинхэнэ хүүхдийн дүрд хувилна
11:44 PM
Робот жинхэнэ хүүхдийн дүрд хувилна

Британийн Аберистуит их сургуулийн эрдэмтэд өөрийгөө хөгжүүлж чадах робот хүүхэд бүтээхээр ажиллаж байна.

"Би нялх амьтан” хэмээх нэртэй уг роботыг өөр хүн төрхт электрон механизм шиг үүрэг даалгавар биелүүлдэг байхаар программчлахгүй гэнэ. "Нялх амьтад” электрон мэдрэгч болон хөдөлгүүрийнхээ тусламжтайгаар дөрвөн мөчөө хөдөлгөх аж.

Түүнчлэн нүдэн доторхи камер нь ойр орчны биет зүйлсийг таних, ялгахад тусална. Шинэ төрлийн роботууд дуу авиа сонсож, түүндээ хариу үйлдэл үзүүлдэг онцлогтойгоос гадна нүд, хөмсгөнд суулгасан шингэн болор тэднийг жинхэнэ хүүхэд шиг сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг болгожээ.

Уэльсийн Аберистуит их сургуулийн тэргүүлэх зэргийн эрдэмтэд хүүхдийн хорвоод мэндэлснээс зургаан сарын хугацаан дахь зан байдлыг робот хүүхэд дууриадаг болгохоор ажиллаж байна. Робот хүүхдийг бүтээх ажлыг дуусгахад Британийн Засгийн газар эрдэмтдийн багт 1.2 сая ам.долларын хөрөнгө оруулжээ.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 424 | Added by: Admin_Gz | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]