
Бүсгүй хүний сарын тэмдэг юу тохиолдохыг зөгнөдөг гэнэ. Магадгүй энэ таны сонирхолыг татвал шинжээд үзэхэд болохгүй нь юу байхав.
Өглөөгүүр ирвэл сайны совин. Бусадтай сайхан харьцаа тогтоож, сэтгэл хангалуун баяр баясгалантай байна. Харин орой ирвэл уйтгар гуниг таныг хүлээж байна гэсэн үг. Шөнө ирвэл хагацал салалтыг ёрлодог.
Даваа
Та мөчлөгийн хугацаанд завгүй байх ба таны сэтгэл санаа тайван бус байна. Танд нэлээн төвөгтэй зүйл тохиолдоно.
Мягмар
Та холдож одсон дотно найзтайгаа болон итгэлийг чинь даах хүнтэй уулзана.
Лхагва
Таагүй явдал тохиолдоно. Гэхдээ та уужуу тайвуу хандсан нь дээр. Мөчлөг дуусахад энэ явдал төгсгөл болно.
Пүрэв
Санамсаргүй явдал тохиолдоно. Энэ нь юу вэ гэвэл, та огт санамсаргүй
айлд зочноор уригдах болно. Үүнийг танай найз нөхөд зохицуулах юм байна.
Баасан
Хүсэн хүлээсэн хүн чинь удахгүй ирэх сайхан мэдээ дуулна. Та үнэхээр догдолж баярлах юм байна.
Бямба
Таны бүх зүйл бүтэмжтэй сайхан болно. Хайртай хүн чинь таныг баярлуулна.
Ням
Та өдөр хоногуудыг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлнэ.