|
|
Free web hosting — uCoz
|
Main » 2011 » March » 29 » Солонгосын ард түмэн монголчуудыг ах дүүс шигээ дотно санадаг гэлээ
2:01 PM Солонгосын ард түмэн монголчуудыг ах дүүс шигээ дотно санадаг гэлээ |
 Монгол, Солонгос улсын Ерөнхий сайдууд уулзалтын үеэр хоёр орон дипломат харилцаа тогтоосон эхний жилүүдэд
жилд
2 сая гаруй ам.доллар байсан хоёр улсын худалдааны эргэлт өдгөө 230 сая
долларт хүрч, 85 дахин өссөн гэдгийг онцолж байлаа. Энэ бол хоёр улсын
харилцаа шинэ шатанд гарах нөхцөл бүрдсэний жишээ гэдгийг Ерөнхий сайд
Ким Хван Шиг тэмдэглэж байв. Энэхүү шат ахиулах хэлэлцээг төрийн
өндөр, дээд түвшний айлчлалын үеэр идэвхжүүлэхийг ноён Ерөнхий сайд Ким
Хван Шиг санал болгож байлаа. Ерөнхий сайд Ким Хван Шиг Монгол Улсын
Ерөнхий сайд С.Батболдын айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаагаа
илэрхийлээд "Эрхэм Ерөнхий сайд таны Засгийн газрын тэргүүний хувиар
хийж буй анхны албан ёсны энэ айлчлал хоёр орны харилцаа, хамтын
ажиллагааг урагш ахиулсан айлчлал болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Уламжлал, сэтгэлгээний нийтлэг тал олон байдаг гэхчлэн энгийн, халуун
дулаан уур амьсгалд болсон уулзалтын үеэр БНСУ-ын Засгийн газрын
тэргүүн, тус улсад ажил эрхэлж байгаа монголчууд Солонгосын эдийн засагт
чухал хувь нэмэр оруулдаг гэдгийг тэмдэглэсэн юм. Солонгосын ард түмэн
монголчуудыг ах дүүс шигээ дотно санадаг хэмээн хэлсэн юм. Ерөнхий сайд
нар уулзалтын үеэр албан ёсны айлчлал хоёр улсын харилцаа, хамтын
ажиллагааг улам хөгжүүлэх, уламжлалт харилцааг шинэ шатанд гаргах үр
дүнтэй яриа хэлэлцээрүүд хийгдэнэ гэдэгт санал нэгдэж байсан юм.
|
Category: Мэдээ мэдээлэл |
Views: 505 |
Added by: Gazer
| Rating: 0.0/0 |
Total comments: 2 | |
|
|
|
|
|