Free web hostinguCoz
Main » 2011 » March » 18 » Тvр зуурын vхэл буюу нойрны нууц
8:13 PM
Тvр зуурын vхэл буюу нойрны нууц


Одоогоос 75 жилийн ємнє "Тарас Бульба”, "Амьгvй албат” зэрэг олон бvтээлээрээ алдаршсан зохиолч Николай Гоголийн шарилыг Даниловын сvмийн оршуулгын газраас зєєсєн аж. Гэтэл талийгаачийн авсны тагийг нээж vзтэл зохиолчийн толгой хажуу тийшээ харсан байжээ.

Тухайн vед Оросод тєдийгvй Европод ч "летаргия” гэдэг євчний талаар сайн мэддэггvй байсан тул эхний vед бvгд гайхсан гэдэг. Харин эрдэмтэн, судлаачид тvvнийг "амьдаар нь оршуулсан” байж магадгvй гэсэн дvгнэлт хийсэн аж. Н.В.Гоголь єєрийн найзын эхнэр Екатерина Хомяковад хязгааргvй хайртай байсан боловч тэр нь гэнэт нас баржээ. Хайртай хvнийх нь vхэл Гоголийн сэтгэлийг шаналган зовоож, хямруулсан байна. Тун удалгvй тэр "Амьгvй албат” романыхаа хоёрдугаар дэвтрийн гар бичмэлийг шатааж, хэвтэрт оржээ.

Эмч нар Гоголийг тайвшруулах эмчилгээ хийсэн боловч олигтой vр дvнд хvрсэнгvй. Удалгvй зохиолч нас баржээ. Гэвч энэ vхлийн нууц одоо хvртэл тайлагдахгvй байна. Тухайн vед зохиолчийг хэн нь ч тvр зуур гvн нойронд автсан гэдгийг єєрєєр хэлбэл, "летаргия” гэдэг євчнєєр євчилснийг нь мэдээгvй бололтой. Ийм учраас В.Гоголь авсан дотроо хєрвєєсєн байж магадгvй гэж эрдэмтэд таамагладаг. Энэ нь эцсийн дvгнэлт биш юм.

Ер нь тvр зуур гvн нойрсолт буюу "летаргия” гэж ямар євчин юм бэ. Lethargia нь "Lethe-мартах”, "Аrgia-хєдєлгєєнгvй” гэсэн Грек vгнээс гаралтай аж. Летаргия євчнєєр євдсєн хэн нэгнийг нас барсан хvнээс ялгахад маш хэцvv байдаг гэнэ. Сэтгэлийн хєєрєлд хэт автсан, ядарч туйлдсан эсвэл гэнэтийн ямар нэгэн цочролд орсон vедээ хvн "летаргия” євчнєєр євддєг болохыг эрдэмтэд тогтоожээ. Хvн энэ євчнєєр ганц хоёр цаг, олон хоног, хэдэн арван жил ч євдєж болзошгvй байдаг гэнэ.

Гэхдээ євчтєн эргэн тойронд болж байгаа зvйлийг мэдэрдэг аж. Тэднийг гадна талаас нь харахад огт хєдєлгєєнгvй байдгийн зэрэгцээ бодисын солилцоо нь vлэмж буураад зогсохгvй, уураг тархины vйл ажиллагаа, зvрх судасны нь цохилт тасалддаг байна. Энэ vед нь хvнийг тvр зуур гvн нойрсч уу, эсвэл нас барж уу гэдгийг зааглаж тогтоох хэрэг гардаг аж. Олон жилийн турш бєх унтсан хvмvvс нойрсож буй хугацаандаа хєгширдєггvй байна. Харин тэд сэрсэн даруйдаа хоёр гурван жилийн дотор маш тvргэн хєгширдєг гэнэ.

Летаргия євчнєєр яагаад євддєг учир шалтгааныг єдгєє ч гvйцэд тогтоож чадаагvй байна. Уг євчинтэй холбоотой итгэхэд бэрх элдэв яриа дэлхийгээр нэг таржээ.
Тухайлбал, XIV зууны vед Италийн алдарт яруу найрагч Франческо Петрарка 40 насандаа хvнд євдєж, хэдэн єдрйин турш ухаангvй хэвтсэн байна. Сvvлдээ бvгд яруу найрагчийг нас баржээ хэмээн vзэж, тvvнийг оршуулахаар зэхэж эхлэв. Аз болоход, тухайн vед хvнийг амьсгаа хурааснаас нь хойш нэг хоног єнгєрєхєєс нааш оршуулах нь битгий хэл, цогцсыг нь хєдєлгєхийг хуулиар хориглосон байж. Франческо "оршуулах” ёслол болохоос яг нэг хоногийн ємнє гvн нойрноосоо сэрж, эрvvл саруул болжээ. Энэ явдлаас хойш нэрт яруу найрагч хорвоод дахин гучин жил насалж, хамгийн алдартай сонетуудаа бичсэн гэдэг.

Английн нэрт зохиолч Уилки Коллинз, Герберт Уэлс нар "летаргия” євчнєєс vхтэл айдаг байсан гэнэ. Тэр ч байтугай, Уилки Коллинз унтахынхаа ємнє "Намайг vхлээ хэмээн vзэхийнхээ ємнє сайтар нягтлан шинжээрэй” гэсэн бичиг бичиж vлдээдэг байжээ. Герберт Уэллс болохоор "Нойрссон хvн сэрсний дараа” гэсэн зєгнєлт єгvvлэл бичсэн гэдэг. Харин энэ хоёрын аль, аль нь жирийн vхлээр єєд болжээ. "Летаргия”-г зарим хvн эрт vеэс байсан євчин гэж ярьдаг. Бас энэ нь євчин бус хvний нойрон дунд бий болдог vзэгдэл ч гэдэг.

Нэг vе эрдэмтэд дэлхийн нэгдvгээр дайны vед гарсан "испани ханиад” гэгч тахалаас vvдсэн євчин хэмээн vзэж байж. Харин одоо бол "летаргия” эрт дээр vед тєдийгvй одоо ч байгаа євчин гэж эрдэмтэд vздэг болсон. 1993 онд 23 настай англи бvсгvй Бекки Хауэллс гvн нойрсчээ. Эрдэмтэд тvvний тархинд "испани ханиад”-ын нян байгаа эсэхийг шинжилж vзжээ. Гэвч ийм нян илэрсэнгvй. Эдvгээ манай гаригт "летаргия” євчнєєр євдсєн олон мянган хvн эмчийн хяналтанд байдаг аж. Америкийн анагаах ухааны эрдэм шинжилгээний тєвд "Летаргия” євчнєєр євдсєн 200-гаад хvн байгаа гэдгийг саяхан мэдээлжээ.

Британийн эрдэмтэд ВИЛ гэсэн летаргиягийн нян тээгч байдаг. Энэ нь хvнийг унтамхай эсвэл бvр нойргvй болгодог тєдийгvй зvрхний цохилтын хэмийг нь єєрчилж, хєлєргєдєг болохыг тогтоожээ. Ер нь летаргия хэт ядрах, айх, гэнэтийн сэтгэл хєдлєлєєс болж хvрдэг євчин гэдгийг олон жишээ харуулдаг. Тухайлбал, Надежда Лебедева гэгч орос эмэгтэй нєхєртэйгєє хэрэлдэн, их уурласнаас болж гэнэт унтаад єгчээ. Тэрбээр нойрноосоо 20 жилийн дараа сэрсэн байна. Гэвч энэ нь эцсийн дvгнэлт биш юм. Ямар боловч, XXI зуунд В.Гогольд тохиолдсон "жигтэй зvйлийг” эрдэмтэд дахин гаргахгvй гэж найдъя.

Category: Тайлагдашгүй нууцууд | Views: 769 | Added by: Admin_Gz | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]