Ийм нэгэн итгэмээргүй явдал 1985 онд Их Британид болжээ. Хотын нэг
байшин шатахад гал сөнөөгчид яаравчлан иржээ. Тэд галыг усаар шүршиж
дотогш нэвтрэхийг оролдсон ч гал эрчээ авч ямар нэг зүйлийг бүтэн авч
үлдэх боломжгүй байлаа. Ингээд гал унтармагц урьд нь олон арван түймрийг
унтрааж ихийг үзсэн гал унтраагчид эвгүйцсэндээ ухарцгаав. Учир нь юу ч
үгүй шатсан байшингийн хананы үлдэгдэл дээр "Уйлж буй жаалхүү" зургийн
хувилбар бүв бүтэн үлдсэн байна.
Их Британи бол хий үзэгдлээрээ алдартай орон гэдгийг та мэдэх
биз. Энэ удаад Англиууд тайлбарлаж боломгүй хачин үзэгдэлтэй тулгарав.
Нэг их үнэтэй биш дээрх зургийн хуулбар өлгөөтэй байсан байшин бүрт гал
гарах болжээ. Тэгэхдээ байшин дахь бүх зүйл бүрэн шатаж харин гайтай
зураг л бүтэн үлддэг байна. Хамгийн хачирхалтай нь мэргэжлийн хүмүүс ч
гал түймрийн шалтгааныг олж тогтоож чадаагүй гэдэг.
Гал командын гал сөнөөгч Питр Холл сэтгүүлчдэд анх ярьанаар
дуулиан дэгдсэн юм. Питэр энэ зурагны талаар хэзээ ч ярихгүй гэж бодож
байсан ч ахад нь тохиолдсон явдал түүнийг энэ алхмыг хийхэд хүргэжээ.
Питэр ахдаа хачин зурагны талаар ярихад ах нь түүнийг шоолж ,
"Уйлж буй жаалхүү" зургийн хувилбарыг зориуд гэртээ авчирч өлгөсөн
байна. Гэтэл ахынх нь байшин маргааш нь шатаж , гал унтраагчид цорын
ганц бүтэн үлдсэн зүйл болох өнөөх зургийг гаргаж байхыг хараад уйлжээ.
Тэрээр дахин эмгэнэлт явдал тохиохоос сэрэтмжлэх үүднээс хэвллийнхэнд
хандсан байна.
Эхлээд хүмүүс сонинд гарсан нийлэлийг шоолцгоож байсан боловч
нийтлэл гарсаны дараа мөн л ингэж түймэрт хамаг юмаа алдсан хүмүүс хэдэн
арваараа сонины газар луу утасдаж, захиа хүртэл илгээжээ. Энэ зурагтай
холбоотой гарсан түймэрт Британичууд эд хөрөнг, байр сууцаа алдаад
зогсохгүй Лидс болон Форрэс-Хиллд гарсан түймэрт 8 хүн өртөж амиа
алджээ. Нэгэн настай эмэгтэйн гэрт нь байсан бүх зураг шатсан ч ганцхан
"Уйлж буй жаалхүү" зураг л шаталгүй үлдсэн тухай мэдэгджээ.
"Уйлж буй жаалхүү" зургийн нууцыг тайлахаар чармайсан судлаачид
юунд ч хүрсэнгүй. Гэхдээ уран зургийн энрги сэтгэл зүйд нөлөөлнө үү
гэхээс гал гаргаж байсан удаа үгүй аж.
Хүний хайр булаам жаахан хүүг дүрсэлсэн энэ зураг олон айлыг орон
гэргүй болгосон гэж бодоход чөтгөрийн хорлол гэлтэй хэмээн судлаачид
үзэж байгаа юм.
|