Free web hostinguCoz
Main » 2011 » February » 27 » “Yahoo”-гийн борлуулалт буурсан ч цэвэр ашиг эрс нэмэгджээ
2:38 AM
“Yahoo”-гийн борлуулалт буурсан ч цэвэр ашиг эрс нэмэгджээ


Интернэтийн салбарт тэргүүлэгчдийн нэг "Yahoo” компанийн 2009 оны гуравдугаар улирлын борлуулалт 12 хувиар буурсан боловч цэвэр ашгийн гурав дахин нэмэгджээ. Компанийн гуравдугаар улирлын санхүүгийн тайланд тусгаснаар өнгөрсөн оны гуравдугаар улиралд 54 сая ам.долларын ашигтай ажиллаж байсан тус компани энэ оны гуравдугаар улиралд 186 сая ам.долларын цэвэр ашиг олсон байна. Харин борлуулалт багагүй хэмжээнд буурч, 1.58 тэрбум ам.долларт хүрчээ. Шинжээчдийн тайлбарлаж буйгаар ашгийн хэмжээ өссөн нь өнгөрсөн жил 2000 ажилчдаа халсантай, мөн зардлаа ихээхэн хэмнэх бодлого баримталсантай холбоотой гэнэ.

Гэхдээ "Yahoo” компанийн удирдлага санхүүгийн зах зээлийн хямрал бүрэн дуусаагүй байгаа энэ үед зар сурталчилгааны байгууллагуудыг өөртөө татахын тулд вэбсайтууддаа анхаарлаа хандуулж, сайжруулах, шинэчлэхэд багагүй хэмжээний мөнгө зарцуулсан юм. Дашрамд дурдахад, "Yahoo”-гйин гол өрсөлдөгчдийн нэг "Google” компани хямралын үе ард хоцорлоо хэмээн мэдэгдээд байгаа бөгөөд "Yahoo” ашиг орлогоороо тэргүүлэг вэбсайтуудын эгнээнд дахин элсэхээр хүчин зүтгэл гаргаж байна.


Category: Мэдээ мэдээлэл | Views: 331 | Added by: Admin_Gz | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]