|
|
Free web hosting — uCoz
|
Main » 2011 » March » 25 » зэрлэг хүүхдүүд
|
Джон Ссебунья  1991 онд Угандагийн нэгэн эмэгтэй түлээндээ явж байхдаа сармагчингуудын
дунд амьдарч байсан 4 настай хүүг олж хараад барих гэсэн боловч
баригдахгүй байсан учир хүмүүсийг дуудаж нийлж байгаад барьсан байна. Уг
хүүгийн өвдөг нь цав цагаан болсон байдаг ба хумс нь ургасан байжээ.
Хүмүүс уг хүүг 1988 онд аав нь ээжийг нь нүдэнд дээр нь алсанаас болж
зугтсан хүү мөн болохыг танисан ба хожим уг хүү ярьж сурсаныхаа дараа
ярихдаа сармагчингууд түүнд маш сайн ханддаж тэжээдэг байсан ба 5
сармагчин түүнийг модонд авирах, жимс олж идэхийг зааж өгдөг байсан
тухай ярьжээ. Ссебуньюг шалгахийн тулд зоопаркад аваачаад сармагчингуудын дунд
оруулахад дохио зангаа болон үйл хөдлөлөөрөө сармагчингуудтай ойлголцож
чадаж байжээ.
Камбоджийн ширэнгээс олдсон охин   Рочом Пнгиен нэртэй энэ охин хүмүүсийн дунд гурван жил амьдарсан ч
хүмүүсийн амьдралд ерөөсөө дасаагүй ба зовлон дунд байгаа нь илт
мэдэгддэг байжээ. Камбож хэлнээс ээж, аав, ходоод өвдөж байна гэсэн
гуравхан үг л сурсан ба явахаасаа илүүтэй дөрвөн хөллөж, ойд байх дуртай
байжээ. 2010 оны хавар өөрийн дассан ой руугаа зугтсан ба зургаан сарын дараа
гэрээсээ холгүй жорлонгийн нүхэнд байхад нь олжээ. Охин уг нүхэнд унаад
11 хонсон байсан ба гаргаж ирээд цэвэрлээд хүмүүсийн харилцаанд
оруулахад нь туслуулахаар Испаний сэтгэл судлаачдын багт хүлээлгэн
өгчээ. Нохойгоор тэжээлгэсэн украйн охин.    1991 онд Оддейсд байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд нэг
охиныг авчирчээ. Хувийн хэрэг дээр нь найман настай охин гэж бичсэн
байсан хэдий ч дөрвөн хөллөж явдаг, юман дээр үсрээд гарчихдаг, өөртөө
хэнийг ч ойртуулахгүй шүдээ гаргаад архираад байдаг байж. Хүний урж
майжина, Хүний ярьж байгааг ойлгох хэдий ч өөрөө ярих дургүй.Энэ нохой-охин бол Шинэ Благовещенка тосгонд төрсөн ба ээж, аав нь
архичид байжээ. Тийм учраас охиныг нэг настай байхад нь асрамжийн газар
хүлээлгэж өгчээ. Ээж нь тосгоноос явсан ба аав нь зургаан хүүхэдтэй
хүүхэнтэй гэрлэжээ. Хожим аав нь охиныг асрамжийн газраас гарган өөр
дээрээ авсан ч огт хайхрахгүй орхисоноос болж охин золбин ноходын дунд
өсөж, бүх юмаа нохойноос сурч авчээОксанг хүн болгох гэж олон жил оролджээ. Юм оёх, хорь хүртэл тоолох гэх
мэт юм заажээ. 15 нас хүртэл нь охиныг хараа хяналтгүй орхиж болдоггүй
байсан ба 15 настай үед нь телевизийнхэн ирж хуцуулж, дөрвөн хөллүүлж
явуулж байгаар нэвтрүүлэг хийсэн ба үүний дараа охин буцаад зэрлэгших
шахжээ. Өдгөө түүнийг насанд хүрэгчдийн дунд байлгаж байгаа ба
нохойнуудтай хамт байхыг нь зөвшөөрсөн байна. Иван Мишуков Реутовын нохойн удирдагч хүү


1996 онд дөрвөн настай Ваня архичин ээж болоод түүний архичин
дагуулуудаас нь зугтаж Орос оронд байдаг хоёр сая гаруй орон гэргүй
хүүхдүүдийн эгнээнд нэгдэн оржээ. Москвагийн метронд хүмүүсээс гуйлга
гуйх, траншейнээр хоноглох, нохойнуудтай хамт олсоноо хувааж иддэг
байжээ. Нохойнууд түүнийг хамгаалж, дундаа хийж унтдаг байсан ба
өөрсдийнхөө удирдагч болгосон байна. Хоёр жилийн дараа түүнийг цагдаа
нар олсон ба рестораны гал тогоо руу хуурч аваачаад барьж асрамжийн
газар хүлээлгэж өгчээ.
11 нас хүрээд Кронштадтийн цэргийн сургуулийн сонсогч болсон байна.
|
Category: Мэдээ мэдээлэл |
Views: 731 |
Added by: Gazer
| Rating: 5.0/1 |
|
|